“Үүлэн заяа” эхэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

“Үүлэн заяа” эхэлж байна

Яг одоо Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт  Ц.Нацагдоржийн “Үүлэн заяа” дуурь эхэлж байна. Анх 1988 онд тайзнаа амилсан гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт уг дуурийн цомнолыг Ш.Шажинбат бичиж, найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Ардын зураач Ч.Гунгаасүх ажиллажээ. Симфони найрал хөгжмийг Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдаж байна.

Дуурийн гол дүрд СТА Ш.Наранчимэг, СТА А.Сайнбаяр, СТА М.Дариймаа, дуучин О.Хүрэлбаатар, Г.Шижирболд, Э.Бумхүү, Б.Алтанхуяг, Б.Баатархүү, Ж.Эрдэнэчулуун нарын шинэ үеийн жүжигчид тоглож, найрал дуучид дуулж байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж