Татварын бодлогын зөвлөлтэй болно

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Татварын бодлогын зөвлөлтэй болно

Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн тэнхимын дэргэд Татварын  бодлогын зөвлөл байгуулахаар болжээ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж татвар төлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тулгардаг төрөл бүрийн асуудлаар ярилцаж, санал бодлыг нь хүлээн авах зорилгоор уг зөвлөлийг байгуулахаар болсон байна. Мөн шаардлагатай асуудлуудыг төрийн байгууллагад хүргэж шийдвэрлүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлэхээр болжээ. Аж ахуйн нэгжүүдийг хэрэгцээтэй мэдээл­лээр хангах, зөвлөмж өгөх, асуудлыг хурдан хугацаанд шийдүүлэх  зэрэг чиглэл зөвлөлийн ажил үүргийн хуваарьт тусах  аж.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж