Гишүүд бүл нэмж байна

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Гишүүд бүл нэмж байна

УИХ-ын эрхэм гишүүдээс цөөнгүй нь бүл нэмж байна. Гишүүн Э.Мөнх-Очир ихрүүдийн аав болоод удаагүй бол гишүүн Су.Батболд гурав дахь хүүгээ өлгийдөн авчээ.

Тэгвэл эрхэм гишүүн, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт сар шинийн дараахан нуган үр тэвэрчээ. Дөрвөн охины аав гэж өөрийгөө үздэг, телевизийн нэвтрүүлгээр нялх хүүхдэд баяжуулсан бантан хийх аргыг нямбайлан зааж байсан түүний хоёр охин нь төрсөн, хоёр нь талийгаач дүү Д.Бадраагийнх нь охид юм байна. Ингээд таван хүүхэдтэй болсон сайд Д.Зоригт УИХ-ын өнөр бүлийн тоонд оржээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж