Алдарт дуучин Уитни Хьюстон дансандаа ердөө 29,000 ам.доллартай, дөрвөн сая ам.долларын өртэй байсан нь тодорхой болжээ. Түүнийг дампуурсан тухай 2007 онд нөхөр Бобби Браунаас салах үеэс яригдах болсон аж. 170 сая ширхэг цомог борлуулсан, хамгийн баян дуучинд тооцогдож байсан Уитни Хьюстон бүх хөрөнгөө үрэн таран хийсэн ч охиндоо зургаан сая ам.долларын хөрөнгө гэрээслэн үлдээсэн байна. Түүнээс гадна дуучин бүсгүй амь насаа 300,000 ам.доллараар даатгуулсан нь тогтоогдсон гэнэ. Түүнд байсан бүх хөрөнгө нь Нью Жерси дэх 6.5 сая ам.долларын үнэтэй байшин, гурван сая ам.долларын үл хөдлөх хөрөнгөөс гадна одоо түүний охины амьдарч буй Атланта дахь 1.244 сая ам.долларын үнэ бүхий хаус байжээ. Түүнээс гадна дуучин бүсгүйн эдэлж хэрэглэж байсан үнэт эдлэл, уран зураг цуглуулга сэлт үлдсэн гэнэ.
Н.Энх