Төрийн ордонд Иргэний нийгмийн хөгжлийг дэмжих талаарх төрийн үзэл бодол сэдвээр хийж буй үндэсний чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Түүнд хот, хөдөөгийн 500 гаруй төлөөлөгч оролцон иргэний нийгмийг хөгжүүлэх талаар хэлэлцэж байгаа юм.
Засгийн газраас иргэний нийгмийн төлөөлөлтэй ажил хэргийн уулзалт хийдэг уламжлал тогтоод гурав дахь жилдээ үргэлжилж байгаа юм. Түүний хүрээнд уг чуулган болж байгаа аж. Энэ удаагийн үндэсний чуулган нь сүүлийн 20 жилд төр, иргэний нийгмийн төлөөлөлүүд анх удаа өргөн хүрээтэйгээр хамтран хуралдаж, томоохон үзэл баримтлал гаргах гэж байгаагаараа онцлог юм байна.
Д.ОЮУН