Нөгөө талаар Оросын эрх баригчид жагсаал цуглааныг зөвшөөрч байгаа нь В.Путины өөртөө хэр итгэлтэй байгааг харуулж байна хэмээн ажиглагчид бичжээ.
Эсэргүүцлийн жагсаалыг зохион байгуулагчдын нэг Сергей Удалцов “Хэрэв 100,000 хүн гудамжинд гарч ирвэл бидний тэмцэл үр дүнд хүрч буйг харуулах болно” гэж ярьсан байна. Өнгөрсөн даваа гаригт ерөнхийлөгчийн сонгуулийн дүн гарсны дараа Москва, Санкт-Петрбург хотуудад гарсан эсэргүүцлийн жагсаалын үеэр 250 хүнийг цагдаа нар баривчилсан юм. Харин өнөөдрийн жагсаалын үеэр Москва хотод л гэхэд 2,500 гаруй цагдаа, цэргийн албан хаагчид хамгаалалтад гарч буй талаар хотын удирдлагууд мэдээлжээ. 2000-2008 оны хооронд ОХУ-ын Ерөнхийлөгч байсан В.Путин Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн ирэх зургаан жилд Оросын Ерөнхийлөгчийн бүрэн эрх эдлэх юм. Баасан гаригт АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама түүний ялалтад баяр хүргэснийг Цагаан ордон уламжилсан байна. Барака Обама В.Путинтай Кэмп Дэвидэд ирэх тавдугаар сард болох “Их найм”-ын уулзалтад уулзана гэж хүлээж буйгаа уламжилсан гэнэ.