Азид амжилттай аялан тоглосон Америкийн дуучин Кэти Перри Парист загварын шоу үзээд тун завгүй яваа гэнэ. “The Teenage Dream” дуугаар нэрд гарсан дуучин Парист нэгэн загвар өмсөгчтэй учир ургуулаад амжжээ. Нэрт загвар зохион бүтээгч Карл Лагерфильдын олж харсан ирээдүйтэй загвар өмсөгч Баптисит Жиабикони хамгийн өндөр хөлстэй загвар өмсөгчдийн тоонд ордог гэнэ. “Celebzter.com”-д бичсэнээр Кэти Перри түүнтэй “Chanel”-ын загварын шоуны үер танилцаж, хамгийн урд эгнээнд зэрэгцэн суусан аж. Тэд оройжин хамтдаа байсан бөгөөд гараасаа барилцан, нэг нэгэн рүүгээ учиртай харц шидэлцэж байсан гэж нэгэн хүн ярьсан гэнэ. Дуучин бүсгүй өмнө нь Британийн инээдмийн жүжигчин Рассель Брэндтэй сүй тавьж байсан ч хоёр тийш болсон билээ. Кэти Перригийн экс-сүйт залуу түүнээс салаад удаагүй байхдаа шинэ найз бүсгүйтэй болсон юм.
Н.Энх