
Тэгвэл өчигдөр орой 20.55 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр болох “Улаанбаатар импекс”-ийн хажуугийн төмөр замын гарам дээр Daewoo 540 маркийн автобус сэлгээний PM21250 маркийн гал тэрэгтэй мөргөлджээ. Мэдээжээр галт тэрэг төмөр замаасаа хальж давхихгүй. Харин автобусны жолооч гармаар амжиж гарах гэснээс ийм ноцтой осол гарсныг албаны эх сурвалж хэлсэн байна. Тухайн үед дүүрэн зорчигчтой явж байсан автобусны хоёр зорчигч хүнд гэмтжээ.
Д.ОЮУН