Монгол, Америкийн үндэсний парк хамтарна

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Монгол, Америкийн үндэсний парк хамтарна

Хөвсгөл нуурын үндэсний парк, АНУ-ын Мичиган мужийн Супериор нуурын Пикчурд рокс үндэсний парк хооронд хамтын ажиллагаа хөгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яаманд 2012-ны 3 дугаар сарын 6-ны өдөр болов.

Хэлэлцээрт Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга А.Намхай, АНУ-ын Байгаль орчны яамны Үндэсний паркуудын үйлчилгээний газрын харъяа Пикчурд рокс үндэсний паркийн дарга Ж.Норсап нар гарын үсэг зурснаар хоёр улсын үндэсний парк хооронд байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах асуудлаар мэдээлэл, технологи, туршлага солилцох төдийгүй боловсон хүчин сургаж бэлтгэх өргөн боломжууд нээгдлээ.

Монголын байгаль орчин, байгалийн нөөц баялаг, уламжлалт соёл, өв уламжлалыг хамгаалах шилдэг арга ухааныг түгээн дэлгэрүүлж Монголын ирээдүйн хөгжил дэвшлийг баталгаажуулах зорилго бүхий “Монголын Экологи төв”, АНУ-ын Глобал Паркс- төрийн бус байгууллагын хамтарсан санхүүжилтээр хэрэгжиж буй “Хөвсгөлийн  тусгай хамгаалалттай нутгийн тогтвортой хөгжлийг баталгаажуулах хөтөлбөр”-ийн хүрээнд дээрх хэлэлцээр байгуулагдсан бөгөөд хоёр улсын тусгай хамгаалалттай бүс нутгийн хооронд байгуулагдаж буй анхны баримт бичиг юм гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж