Цунамид өртөгсдийн дурсгалыг хүндэтгэнэ

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Цунамид өртөгсдийн дурсгалыг хүндэтгэнэ

Одоогоос нэг жилийн өмнө буюу 2011 оны гуравдугаар сарын 11-нд Япон улсын зүүн хойд эргийн орчим далайн гүнд болсон 8,9 баллын хүчтэй газар хөдлөлтийн уршгаар агуу том цунами үүсч, асар их гамшиг, үхэл хагацал учруулсан билээ. Энэхүү газар хөдлөлтийн улмаас 15800 хүн амь үрэгдэж, 3300 хүн сурагггүй алга болж, 145 мянган хүн их, бага хэмжээгээр гэмтэл авсан байдаг. Мөн 365 мянган барилга, байгууламж гэмтэж сүйдсэн ч япон хүний сэтгэлийн хатаар бүтээн байгуулалтад шуурхай орж байсныг тухайн үед СNN агентлагийн сэтгүүлчид тэдний сэтгэлийн хатыг биширч байлаа. Японы ард түмэн маргааш цунамийн гамшигт өртсөн олон мянган иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэхээр олон арга хэмжээ зохион байгуулах аж. Жилийн өмнө болон жилийн дараах үйл явдлыг фото зургаар харна уу.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Ч.Болор
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж