ТОР-20 индекс 21747.64 нэгжид хүрч, өмнөх долоо хоногоос 180.4 нэгжээр буюу 0.8 хувиар өссөн. Индексийн сагсад багтах Адуунчулуун /3.6%/, АПУ /3.4%/, Монгол шилтгээн /2.6%/, Женко тур бюро /2.1%/, Баянгол ЗБ /1.3%/ зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өссөн нь индексийн өсөлтөд нөлөөлсөн байна.
Зах зээлийн нийт үнэлгээ 4.8 тэрбум төгрөгөөр буюу 0.2 хувиар өсч, 2 их наяд 110.5 тэрбум төгрөг болсон байна. Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Монасар /32.2%/, Цагаан толгой /32.2%/, Эрээн цав /31.4%/, ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Гутал /21.6%/, Баялаг налайх /15.0%/, Зоос гоѐл /14.8%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Нийт 63 үнэт цаас арилжигдсанаас 27 үнэт цаасны ханш өсч, 18 үнэт цаасны ханш буурч, 18 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Ремикон /1.4 сая ширхэг/, Гермес центр /80.8 мянган ширхэг/, Женко тур бюро /73.1 мянган ширхэг/ компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Ремикон /275.8 сая төгрөг/, АПУ /68.2 сая төгрөг/, Талх чихэр /36.7 сая төгрөг/ компанийн үнэт цаас арилжигдсан байна.