Авто машин сонирхогчид, тур дундаа “Ferrari”-д дурлагчдын хувьд нэгэн чухал үйл явдал болж байна. Италийн спорт загварын машин “Ferrari”-гийн үйлдвэрийг үүсгэн байгуулагч Энзо Ферраригийн дурсгалд зориулсан нэгэн үзэсгэлэн тус улсын хойд хэсэгт орших Модена хотод өнөөдөр нээгдэнэ.
Хэвлэлийнхэнд зориулан өчигдөр тус үзэсгэлэнгийн үзмэрүүдийг сонирхуулсан бөгөөд өнөөдөр албан ёсны нээлтээ хийж, олон нийтэд үүд хаалгаа дэлгэнэ. 1935 оны “Alfa Romeo Bimotore”, 1934 оны “Fiat 508” зэрэг автомашины түүхэнд нэрээ үлдээсэн түүхэн загваруудыг энэ үзэсгэлэнгээс харж болох аж.
Гэрэл зургуудыг энд дарж үзнэ үү.