Улс төр – НХХ-ийн сайд асан Төгсжаргалын ГАНДИ
Спорт – Жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Мөнхбаатарын БУНДМАА
Соёл урлаг – Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын ХУЛАН
Бизнес – “АПУ трейдинг” компанийн захирал Пүрэвийн БАТЧИМЭГ
Хүмүүнлэг – “MTS” группийн захирал Хайдавын ЖАВХЛАН нарын хатагтай нар шалгарч байжээ. Монголын лидер эмэгтэй шалгаруулах тус ёслолын ажиллагаа 2 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тухайд шинээр Нийгэм соёлын салбараар хүрээгээ тэлж, 6 номинацид нийт 28 лидер эмэгтэйг “Grand Lady” ёслолын ажиллагааг зохион байгуулах хороо нэр дэвшүүлээд байна. Үүнд:
- “Ажигана” группын ерөнхийлөгч Эрдэнэчулууны ТУУЛ
- “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн дарга Батсүхийн САРАНЧИМЭГ
- “Шинэ үе” продакшны жүжигчин Гончигийн УНДАРМАА
- “Валиант арт” төвийн захирал Элизабет КОППО
Улс төрийн салбарын шилдэг эмэгтэй номинацид
- УИХ-ын гишүүн Дашжамцын АРВИН
- УИХ-ын гишүүн Санжаасүрэнгийн ОЮУН
- УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Дуламсүрэнгийн ОЮУНХОРОЛ
- Монголын Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Цэдэвдамбын ОЮУНГЭРЭЛ
- Нийслэлийн засаг даргын орлогч Цэдэнбалын ЦОГЦОЛЗМАА
- Жүжигчин Рагчаагийн АНХНЯМ
- Хийлч Чухлаагийн ДЭЛГЭРЦЭЦЭГ
- УДЭТ-ын жүжигчин, МУГЖ Самбуугийн САРАНТУЯА
- ДБЭТ-ын захирал Болдын СЭРГЭЛЭН
- “Voice”группын дуучин Даваасүрэнгийн ОТГОНЖАРГАЛ
- Монголын Урлагийн Зөвлөлийн гүйцэтгэх захирал Цэрэнпилийн АРИУНАА
- СТӨ-ний захирал Бадамын БАЙГАЛМАА
- Сэтгүүлч Бадамдоржийн ГАНЧИМЭГ
- Зохиолч, сэтгүүлч Баатарсүрэнгийн ШҮҮДЭРЦЭЦЭГ
- “TV5” телевизийг үүсгэн байгуулагч, сэтгүүлч, МУСГЗ Даваажанцангийн САРАНГЭРЭЛ
- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяат тамирчин Отрядын ГҮНДЭГМАА
- Монгол Улсын Гавьяат тамирчин Бадамгаравын ГАНГААМАА
- Жүдо бөхийн Олон улсын хэмжээний мастер Пүрэвжаргалын Лхамдэгд
- Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Очирбатын НАСАНБУРМАА
- Шатрын Их мастер Батхуягийн МӨНГӨНТУУЛ
- “Мөнхийн үсэг” группын ТУЗ-ын дарга Батмөнхийн БАТЦЭЦЭГ
- “Гандирс” компанийн ерөнхий захирал Цэвэграшийн ЭРДЭНЭЧУЛУУН
- “Наран” группын УЗ-ийн дэд дарга Дэндэвийн УДВАЛ
- “Петровис” ХХК-ийн захирал Даваанямын ЭНХЧИМЭГ нарын салбартаа манлайлж яваа бүсгүйчүүдийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд эдгээрээс номинаци тус бүрт нэг, нэг “Grand Lady” олон нийтийн санал асуулгаар тодорч өргөмжлөл, цом гардах болно.
Шалгаруулалтын хувьд хамгийн ардчилсан, нээлттэй хэлбэр буюу онлайнаар санал асуулгыг 3 сарын 10-ныг хүртэл www.grandnews.mn цахим хуудсаар авлаа. Шилдгүүдийг өнөөдөр зарлана. “Grand Lady 2011” ёслолын ажиллагаа өнөөдөр “ЧИНГИС ХААН” зочид буудлын “Тэмүүжин” ресторанд” болно.