
Энэ өдрөөр эрэгтэй хүүхэдтэй айл “койнобори” гэх мөрөг загасны зурагтай далбаа зүүдэг. Мөрөг загас нь эрэгтэй хүүхдэд тууштай бөгөөд хүч чадал өгдөг гэнэ. Японд үргэлжилсэн “алтан долоо хоног” гэх баярууд энэ өдрөөр дуусч байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн өдөр
Олон улсын энэ өдрөөр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх засаг төрийн анхааралд ямагт байх ёстой гэж тэмцдэг. Жил тутам дэлхий даяар 700 мянган хүн энэ бүлэглэлд орж ирдэг.
Өмнөд Солонгосын хүүхдийн өдөр
Албан ёсны нэр нь “Орини наль”. Энэ өдөр 1923 оноос төрийн баяр болсон ба Банг Жонг Хван гэдэг багш тавдугаар сарын 1-нийг хүүхдийн баяр болгох саналыг анх гаргажээ. 1946 оноос баярыг тавдугаар сарын 5-нд тэмдэглэх болж, 1975 онд уг баярыг амралтын өдөр болгожээ.
Пуэблогийн ялалтын баяр
Синко де Майо буюу Пуэблогийн ялалтын баяр. Мексикийн энэ үндэсний баярыг “тавдугаар сарын 5” (Cinco de Mayo) гэж нэрлэдэг. 1862 оны тавдугаар сарын 5-нд 4000 мексик цэрэг Пуэбло хотын дэргэд Францын армийг ялсан энэ өдрийг Мексикийн тусгаар тогтнолын өдөр гэж ч үздэг.
Цин овог үндэслэгдэв
1626 он. Абахай хаан өөрийн ах, дүүсээ хаан ширээнээс зайлуулж, өөрийгөө Манжуурын эзэн хаан гэж (1592–1643) зарлажээ. Тэрээр Нурхаци хааны 16 хүүхдийн найм дахь нь байлаа. Нурхаци өөрөө 1626 онд тулалдаанд шархдан өөд болжээ. Гарамгай жанжин, сайн дипломатч Абахай хаан өөрийн талд Дундад улсын өндөр тушаалтнуудыг татан тэдний зөвлөснөөр Цин (“Цэвэр ариун”) гэж өөрийн овгоо нэрлэжээ. Түүнийг нас барсны дараа жил 1644 онд залгамжлагч нар нь Хятадыг байлдан дагуулсан байна. Ингээд 1911 оны Синьхайн хувьсгал гартал Цин овог 267 жилийн турш Хятадыг захирчээ.
Германы улсуудын хил хязгаарыг тогтоож өгөв
1816 он. Венийн конгресс Германы улсуудын хил хязгаарыг тогтоож өгсөн шийдвэрийг 1815 онд гаргасан юм. Жилийн дараа Агуу ван Веймарын Карл-Август либерал Үндсэн хуультай болсон ба түүнийг Германы анхны Үндсэн хууль гэж болно.“Правда” сонин анх гарчээ
1912 он. Петербург хотноо большевик намын хэвлэл өдөр тутмын “Правда” сонины анхны дугаар гарчээ. Сониныг удирдан хянаж байсан Ленин түүний утга санаа, сэдвийн гол чиглэлийг тодорхойлж байлаа. 1922 оноос энэ өдрийг “хэвлэлийн өдөр” гэж Зөвлөлтөд тэмдэглэдэг байжээ. 1991 оны арван хоёрдугаар сард Оросын хэвлэлийн өдрийг нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэж байхаар зарлажээ.
Европын зөвлөлийг байгуулжээ
1949 он. Одоогоос 61 жилийн өмнө Лондон хотноо Европын анхных болох Засгийн газар хоорондын Европын зөвлөлийг байгуулжээ. Европыг зөвлөлийн дүрмийг Бельги, Дани, Франц, Их Британи, Ирланд, Итали, Люксембург, Нидерланд, Норвеги ба Шведын Засгийн газрын төлөөлөгчид баталсан ба тус байгууллагын төв нь Страсбург хотноо байрладаг.