Самбо, жүдо бөхийн Монгол Улсын 15 удаагийн аварга, самбо бөхийн дэлхий аварга, Олон улсын хэмжээний мастер Б.Ариун-Эрдэнийн нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах самбо бөхийн тэмцээн зохион байгуулахаар болжээ. Тэмцээн гуравдугаар сарын 17-18-нд түүний төрсөн нутаг Булган аймгийн төвд болох юм. Б.Ариун-Эрдэнийн хувьд Самбо бөхийн дэлхийн аваргад түрүүлснээс гадна дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртэж, самбо бөхийн Ази тивийн аваргаар шалгаран, жүдо бөхийн Дэлхийн цомын мөнгө, Азийн аваргын мөнгөн медаль хүртэж байсан Монголын самбо, жүдо шигшээ багийн шилдэг тамирчдын нэг юм. Тэрбээр самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд найм, жүдо бөхийн улсын аваргад нийт долоон удаа түрүүлж байжээ.
Б.ЭНХ