
Энэхүү хөтөлбөрт дэлхийн 42 орны Японд суралцах хүсэлтэй нийт 220 орчим оюутан хамрагдах бөгөөд манай улсаас МУИС, ШУТИС зэрэг таван их, дээд сургуулийн 3, 4 дүгээр курс болон магистрийн ангийн 10 оюутан хамрагдахаар сонгогджээ. 2011 оны байдлаар улсын болон хувийн зардлаар Японд суралцаж буй монгол оюутны тоо 1170-д хүрээд байна.
Манай улсын оюутнууд аяллаасаа ирээд хөтөлбөрийн явцад үзэж танилцсан бүхэн, Японы их, дээд сургуулиудын өнөөгийн нөхцөл байдал, Японд суралцах боломж, зүүн хойд бүс нутгийн сэргээн босголтын явц зэрэг сэдвээр сургуульдаа илтгэл тавих гэнэ.
Д.Жаргалсүрэн