Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2012.03.10-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 9-11 хэм хүйтэн байна

Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 13-18 градус хүйтэн, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын саваар 7-12 градус хүйтэн, Алтай өвөр говиор 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос 4-9 метр.
Шөнөдөө 22-24 градус, Яармаг-Сонгины орчмоор 29-31 градус, өдөртөө 9-11
градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 34-39 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 8-13 градус, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 4-9 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Шөнөдөө үүлэрхэг зарим газраар бага зэргийн цас орж салхи хойноос секундэд 12-14 метр хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын саваар 23-28 градус, бусад нутгаар  19-24 градус, өдөртөө бүх нутгаар  8-13  градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи  хойноос секундэд  5-10 метр. Шөнөдөө 22-24 градус, өдөртөө  6-8 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл  багасна. Цас орохгүй. Салхи зүүнээс хойш эргэж  секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 1-6 градус бусад  нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө бүх нутгаар 8-13 градус хүйтэн байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж