Олимпийн наадамд бэлтгэх үндэсний хорооны орлогч дарга, Эрүүл мэндийн сайд Н.Хүрэлбаатар баасан гаригт Спортын төв ордонд ирж, шигшээ багуудын бэлтгэл сургуулилттай танилцлаа. Манай тамирчид одоогоор олимпийн 10, паралимпийн есөн эрх авсан бөгөөд мөн жүдогийн 10 тамирчин эрхийн онооны болзол биелүүлээд байгаа юм. "Цаашид чөлөөт бөх, бокс, байт харвааны тамирчид олимпийн эрхийн тэмцээнүүдэд оролцож, эрхээ нэмэгдүүлэх боломж бий. Ингэснээр нийтдээ олимпийн 35, паралимпийн 15 эрх авч Бээжингийн олимпод үзүүлсэн амжилтаа давуулах зорилготой ажиллаж байна" гэж Үндэсний шигшээ багийн албаны захирал Ц.Одонбаяр Эрүүл мэндийн сайдад танилцуулсан юм. Уулзалтын төгсгөлд ҮШБ-ийн тамирчид, дасгалжуулагчдад бэлтгэлийн хувцас хэрэглэлийг Эрүүл мэндийн сайд, БТСГ-ын дарга нар гардуулав.