Монголын хөрөнгийн бирж өнөөдрийн /2012.03.09/ үнэт цаасны 4172 дахь удаагийн арилжаагаар нийт 32 ХК-ийн 272.4 сая төгрөгийн үнийн дүн бүхий 1.2 сая ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 20 ХК-ийн 1.2 сая ширхэг хувьцааг 266.5 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 12 ХК-ийн 3.3 мянган ширхэг хувьцааг 5.9 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 179 хэлцэл хийгдсэн байна. Нийт 32 үнэт цаас арилжигдсанаас 10 үнэт цаасны ханш өсч, 15 үнэт цаасны ханш буурч, 7 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 21747.64 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 142.16 нэгжээр буюу 0.66%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 110.5 тэрбум төгрөг болсон байна. 2012 онд 47 удаагийн үнэт цаасны арилжаагаар 14.2 сая ширхэг хувьцааг 8.1 тэрбум төгрөгөөр, 500 ширхэг компанийн бондыг 5.0 сая төгрөгөөр тус тус арилжиж, нийт 8.1 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.
www.mse.mn