Бүртгэгдсэн 38 хэргийн 33-ыг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Бүртгэгдсэн 38 хэргийн 33-ыг шийдвэрлэжээ

Шуурхай мэдээллийн утас 102-т өчигдөр буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр иргэдээс 1108 дуудлага ирүүлжээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 38 үйлдлийг бүртгэн холбогдох нэгжүүд шалгаж эхэлсэн байна. Бүртгэгдэн шалгагдаж байгаа нийт 38 хэргийн 33-ынх нь эзэн холбогдогчийг нь тогтоогоод байгаа ажээ. Нийслэлд бусдын биед гэмтэл учруулсан зургаа, хулгайн долоо, танхайн найман хэрэг бүртгэгдсэн байна. Мөн зам тээврийн хэрэг найм, осол 31 гарч,  зургаан  хүн гэмтэж, хоёр хүн амиа алдсан байна. Энэ өдөр нийслэлд 183, орон нутагт 75 хүн эрүүлжүүлэгдсэн байна.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж