“Гэгээн муза”-д нэр дэвшигчид тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза”-д нэр дэвшигчид тодорлоо

Жил бүрийн олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд болдог “Гэгээн муза” наадам барианы зурхайдаа дөхсөн энэ үед УДЭТ-аас “Гэгээн муза-2011” наадамд нэр дэвшигчдийг зарлаж, гэрчилгээг нь гардуулан өглөө. Энэ жил ес дэх жилтэйгээ золгож буй тус наадамд 2011 онд шинээр мэндэлж, үзэгчдийн хүртээл болсон 11 жүжгийн 60 гаруй уран бүтээлч драмын, дуулалт, хүүхдийн жүжиг гэсэн үндсэн гурван төрөлд өрсөлдөх юм. “Гэгээн муза-2011” наадамд гуравдугаар сарын 27-ны 19.00 цагт уламжлал ёсоор улаан хивсний ёслолоор эхэлнэ. Наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Драмын мэргэжлийн жүжигчдийн төв” ажиллаж байгаа бөгөөд хамтран зохион байгуулагчаар Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Улсын драмын эрдмийн театр, Хүүхдийн төлөө газар, Монголын дизайнеруудын холбоо болон ерөнхий ивээн тэтгэгчээр “Гацуурт” ХХК, дэмжигч байгуулагаар  соёл урлагийг дэмжигч “Төгөлдөр сан”, “Сүлд ус” ХХК, Оюуны ундраа технологи, “Аmore” косметикс, “Sound of Mongolia” дэмжигч байгуулагаар ажиллаж байгаа аж. Мөн энэ жил уламжлал ёсоор “Шилмэл загвар”, “Эрд сүлж”, “Хайрын хурим”, “ТОП ази”, “Ур ундраа”, “Төмөр трейд” зэрэг загварын агентлаг, хувцас загварын салонуудын шилдэг загвар зохион бүтээгчдийн урласан ёслолын ажиллагааны гоёлын хувцсаар уран бүтээлчид гоёцгооно. Түүнчлэн “Vidal” салоны хамт олон 27-ны ёслолын үйл ажиллагаанд зориулж нэр дэвшигчдийн гоёлын үс засалт, нүүр будалтыг хариуцан хамтран ажиллах гэнэ. “Гэгээн муза” наадмын шилдгийн шилдэг бүтээлд олгодог гран-при шагналын цомыг дагалдах мөнгөн шагнал нь уламжлал ёсоор таван сая төгрөг байх ажээ.

“Гэгээн муза-2011” наадмын нэр дэвшигчдийг танилцуулж байна.

Драмын жүжгийн төрөлд:

  • “Домогт Ану хатан” /УДЭТеатр/
  • “Оролмаа” /УДЭТеатр/
  • “Тэнгэрийн хүү” /УДЭТеатр/
  • “Миний нууц хүү” /”Мөрөөдлийн театр”/
  • “Маргаашгүй хаан” /Дархан-Уул аймгийн “Залуучууд” театр/

Оны шилдэг жүжгийн найруулагч:

  • Б.Баатар                          “Ану хатан” жүжгээр
  • Н.Найдандорж                  “Оролмаа” жүжгээр
  • Н.Наранбаатар                  “Тэнгэрийн хүү” жүжгээр
  • Г.Дэмбэрэлсамбуу            “Маргаашгүй хаан” жүжгээр


Оны шилдэг жүжгийн зохиолч:

  • Б.Шүүдэрцэцэг                 “Ану хатан” жүжгээр
  • Х.Цогнэмэх                       “Тэнгэрийн хүү” жүжгээр
  • Б.Лхагвасүрэн                  “Маргаашгүй хаан” жүжгээр


Оны шилдэг тайзны зураач:

  • Я.Санжаасүрэн                 “Ану хатан” жүжгээр
  • Т.Ганхуяг                           “Оролмаа”, “Тэнгэрийн хүү” жүжгээр
  • Л.Саранхөө                       “Маргаашгүй хаан” жүжгээр

Оны шилдэг хөгжмийн зохиолч:

  • Б.Бямбабаяр                     “Ану хатан” жүжгээр
  • Т.Сэр-Од                            “Тэнгэрийн хүү” жүжгээр
  • Г.Эрдэнэчулуун                 “Маргаашгүй хаан” жүжгээр

Оны шилдэг эрэгтэй гол дүр:

  • Г.Эрхэмбаяр                    “Миний нууц хүү” жүжгийн Тайвнаагийн дүрээр
  • Г.Мягмарнаран                “Миний нууц хүү” жүжгийн Самбуугийн дүрээр
  • Ц.Цэрэнболд                  “Ану хатан” жүжгийн Галдан бошгитын дүрээр
  • Г.Эрдэнэбилэг                 “Тэнгэрийн хүү” жүжгийн Модуны дүрээр

Оны шилдэг эмэгтэй гол дүр:

  • Ц.Баясгалан                   “Ану хатан” жүжгийн Ану хатны дүрээр
  • С.Сарантуяа                   “Оролмаа” жүжгийн Оролмаагийн дүрээр
  • Ч.Дунгаамаа                   “Маргаашгүй хаан” жүжгийн Гэрэл хатны дүрээр

Оны шилдэг эрэгтэй туслах дүр:

  • Г.Алтаншагай           “Миний нууц хүү” жүжгийн Хатнаагийн дүрээр
  • Б.Отгонбат               “Оролмаа” жүжгийн Найданжавын дүрээр
  • Б.Тамир                   “Оролмаа” жүжгийн Хаймчигийн дүрээр
  • П.Цэрэндагва          “Тэнгэрийн хүү” жүжгийн Лүү сү вангийн дүрээр
  • Б.Жаргалсайхан      “Тэнгэрийн хүү” жүжгийн Түмэн шаньюйгийн дүрээр
  • С.Болд-Эрдэнэ    “Тэнгэрийн хүү” жүжгийн Хан улсын элч, Зайрангийн дүрээр
  • Б.Мандахбаяр         “Маргаашгүй хаан” жүжгийн Дэлбэг түшмэлийн дүрээр

Оны шилдэг эмэгтэй туслах дүр:

  • Ж.Оюундарь           “Миний нууц хүү” жүжгийн Шүүдрээ, “Оролмаа” жүжгийн Малгайчны дүрээр
  • С.Сарантуяа                    “Ану хатан” жүжгийн Юм-Агас хатны дүрээр
  • У.Уранчимэг           “Оролмаа” жүжгийн Малгайчин, “Тэнгэрийн хүү” жүжгийн Шунхуй хатны дүрээр
  • Г.Урнаа                            “Оролмаа” жүжгийн Дуламсүрэнгийн дүрээр
  • Б.Нармандах                   “Оролмаа” жүжгийн Должингийн дүрээр
  • Н.Сувд                            “Тэнгэрийн хүү” жүжгийн Могол хатны дүрээр

Дуулалт жүжгийн төрөлд:

  • “Арван тавны сар” /Баянхонгор аймгийн ХДТеатр/
  • “Боржигон цэцэн” /”Говьсүмбэр” аймгийн “Боржигон” чуулга/
  •  “Жанжин заан” /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/

Оны шилдэг жүжгийн найруулагч:

  • Д.Ганболд           “Арван тавны сар” жүжгээр
  • Б.Мөнхдорж        “Боржигон цэцэн” жүжгээр

Оны шилдэг тайзны зураач:

  • Д.Ганболд                   “Арван тавны сар” жүжгээр
  • О.Баярмагнай             “Боржигон цэцэн”, “Жанжин заан” жүжгээр

Оны шилдэг хөгжмийн зохиолч:

  • М.Бирваа                 “Арван тавны сар” жүжгээр
  • Г.Эрдэнэчулуун        “Жанжин заан” жүжгээр
  • С.Дашням                “Боржигон цэцэн” жүжгээр

Оны шилдэг эрэгтэй гол дүр:

  • О.Ганзориг              “Арван тавны сар” жүжгийн Хангарьдын дүрээр
  • Б.Энхбаяр               “Боржигон цэцэн” жүжгийн Цэвдэн бээлийн дүрээр
  • Б.Энхбаяр               “Жанжин заан” жүжгийн Мижид зааны дүрээр

Оны шилдэг эмэгтэй гол дүр:

  • Р.Болортуяа            “Арван тавны сар” жүжгийн Цэцэнцэцэгийн дүрээр
  • С.Амарзаяа            “Боржигон цэцэн” жүжгийн Юмчхайн дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөлд:

  • “Том хамарт одой” /Улсын Хүүхэлдэйн театр/
  • “Алтан түлхүүрийн эрэлд” /”Гацуурхан” театр студи/
  • “Солгой харандаа” /Дундговь аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театр/

Оны шилдэг жүжгийн найруулагч:

  • М.Ариунтуяа               “Том хамарт одой” жүжгээр
  • Г.Содбилэг                  “Алтан түлхүүрийн эрэлд” жүжгээр
  • Б.Хишигзаяа               “Молгой харандаа” жүжгээр

Оны шилдэг жүжгийн зураач:

  • н.Энх-Амгалан         “Том хамарт одой” жүжгээр
  • Т.Сэржхүү                “Солгой харандаа” жүжгээр

Оны шилдэг жүжгийн хөгжмийн зохиолч:

  • Х.Энх-Баяр              “Том хамарт одой” жүжгээр
  • С.Батболд               “Солгой харандаа” жүжгээр

Оны шилдэг эрэгтэй гол дүр:

  • Г.Гандөш             “Том хамарт одой” жүжгийн Яковын дүрээр
  • Б.Баттулга           “Алтан түлхүүрийн эрэлд” жүжгийн Буратиногийн дүрээр
  • Б.Энхбаяр           “Солгой харандаа” жүжгийн Харандаагийн дүрээр

Оны шилдэг эмэгтэй гол дүр:

  • У.Эрдэнэцэцэг            “Том хамарт одой” жүжгийн Мимигийн дүрээр
  • Я.Өнөртуул          “Том хамарт одой” жүжгийн Хорон санаат шуламын дүрээр
  • Ц.Уртнасан                 “Алтан түлхүүрийн эрэлд” жүжгийн Үнэгийн дүрээр
  • Б.Отгонсүрэн              “Солгой харандаа” жүжгийн Баллуурын дүрээр
  • Н.Энхжаргал               “Солгой харандаа” жүжгийн Номужингийн дүрээр

Оны шилдэг эрэгтэй туслах дүр:

  • Д.Энхбат                    “Том хамарт одой” жүжгийн Урбаны дүрээр
  • У.Өнөрбаяр                 “Солгой харандаа” жүжгийн Хэрээгийн дүрээр
  • Н.Идэрбаяр                “Солгой харандаа” жүжгийн Жаалхүүгийн дүрээр


“Гэгээн Муза-2011” наадмын хүрээнд номинацид өрсөлдөн тоглогдох  жүжгүүдийн тоглолтын хуваарийг хүргэж байна.

03 сарын 19-ны 19.00 цагаас “Боржигон цэцэн” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 20-ны 14.00 цагаас “Солгой харандаа” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 20-ны 19.00 цагаас  “Жанжин заан” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 21-ны 19.00 цагаас “Миний нууц хүү” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 22-ны 19.00 цагаас “Арван тавны сар” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 23-ны 13.00 цагаас “Алтан түлхүүрийн эрэлд” УХТ-ын тайзнаа

03 сарын 23-ын 17.00 цагаас “Домогт Ану хатан” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 24-ны 14.00 цагаас “Том хамарт одой” УХТ-ын тайзнаа

03 сарын 24-ны 17.00 цагаас “Оролмаа” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 25-ны 17.00 цагаас “Тэнгэрийн хүү” УДЭТ-ын тайзнаа

03 сарын 26-ны 19.00 цагаас “Маргаашгүй хаан” УДЭТ-ын тайзнаа

Зургийн цомогийг ЭНД дарж үзнэ үү

  

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж