Нийслэлийн МАН хуралдав

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Нийслэлийн МАН хуралдав

Нийслэлийн МАН-ын  хорооны II хуралдаан  өнөөдөр  хуралдлаа. Хурлаар нийслэлийн МАН-ын хорооны дарга Г.Мөнхбаярын  “Нийслэлийн МАН-ын хорооны 2011 оны ажлын тайлан,цаашдын зорилт” илтгэл,  нийслэлийн МАН-ын хорооны  мэдээлэл, намын хорооны гишүүдийг нөхөн сонгох гэсэн үндсэн  гурван асуудлыг авч хэлэлцсэн байна.

Хорооны дарга Г.Мөнхбаярын тайлан илтгэлдээ “Өнгөрсөн хугацаанд нийслэлийн намын хороо, түүний тэргүүлэгчид намын бүх шатны байгууллагын үйл ажиллагаа, ажлын үр дүнг хянаж чиглэл, удирдлагаар хангаж, нийслэлийн намын хорооны Тэргүүлэгчдийн хурлыг 12 удаа хуралдуулж, тулгамдсан болон цаг үеийн 22 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Тус хороо нь намын XXVI  Их хурлаас гарсан түүхэн шийдвэрийг хэрэгжүүлэх, намын гишүүнчлэлийн эгнээг  өргөтгөх, 2008 оны УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, түүнийг сурталчлах ажлыг зохион байгуулах, НАШБ-уудыг бэхжүүлж байртай болгох гээд олон ажлуудыг хийж гүйцэтгэлээ . Мөн намын ажлын гол  ачааг үүрч явдаг   НАШБ-ын дарга, дэд дарга нарын урамшууллын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Нийслэлийн намын хорооноос  намын гишүүдийн сахилга ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж ажлын үр дүнг нэмэгдүүлэх, дотоод ардчиллыг бэхжүүлэх зорилгоор НАШБ-ын дарга дэд дарга нарт зориулсан мэдээллийн цагтай болсон. Нийслэлд үргэлжилсэн “Ард түмнээ сонсъё” аянаар   208  удаагийн уулзалт зохион байгуулж, 35955 иргэд, сонгогчидтой уулзлаа.   Оршин суугчид,  оюутан залуучууд, ахмадуудтай,  байгууллага салбарын ажилчид гээд төлөөллийн оролцоо өргөн байсан. Аяны хүрээнд иргэд сонгогчидоос  11 чиглэлээр 142 төрлийн,  давхардсан тоогоор 2275 санал хүсэлт гарсан нь өнөөдрийн Монгол Ардын Намаас дэвшүүлэн тавьсан “Ард түмний хөгжлийн хөтөлбөр”- ийн суурь болоод явж байна” гэжээ. Нийслэлийн МАН-ын хорооны  II хуралдаанаас нийслэлийн намын даргын тавьж хэлэлцүүлсэн   2011 оны ажлын тайлан,цаашдын зорилтыг сайшааж, тайлангийн хугацаанд хийсэн ажлыг  “Бүрэн хангалттай” гэж дүгнэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал орон гарсан гишүүдийг нөхөн сонгох. Нууц санал хураалтаар гишүүдийн олонхийн санал авсан  нийслэлийн НАМЗХ-ны дарга А.Сэрээтэр, Хан-Уул дүүргийн МАН-ын 8-р үүрийн тэргүүлэгч Ц.Эрдэнэ, Баянгол дүүргийн 5-р үүргийн МАН-ын гишүүн Ө.Сумъяабазар нар НийслэлийнМАН-ын хорооны гишүүнээр сонгогдлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж