Энэ талаар Мэдээлэл, шуудан, харилцаа холбоо, технологийн газрын дарга Ж.Бат-Эрдэнээс тодрууллаа.
-Сертификат олгох болсон нь компьютерийн техник хэрэгсэл худалдаалагчид болон засварчдын хувьд хариуцлагын асуудал байх?
-Тэгэлгүй яахав, энэ бол нэн тэргүүний ач холбогдол. Монголд гэлтгүй дэлхийд комюьютер, техник технологи бусад хэрэгсэлтэй холбоотой олон төрлийн бүтээгдэхүүн худалдаанд гарч, орж ирж байна. Энэ бүтээгдэхүүн нь мэдээж чанарын шаардлага хангасан, олон улсын стандартад нийцсэн байх ёстой. Хүмүүс хэрэгцээт бараа бүтээгдэхүүнээ олоод авсан ч дараа нь засвар үйлчилгээний асуудалд өртөөд, засуулсан ч сэтгэл дундуур үлддэг. Чухам энэ төрлийн үйлчилгээ явуулж байгаа хүмүүс, аж ахуй нэгжүүдэд сертификат олгож, чанарыг шаардаж байгаа юм. Нөгөөтэйгүүр энэ чиглэлээр дагнасан мэргэжилтэн бэлтгэх зайлшгүй шаардлага урган гарч ирж байна. Тиймээс мөн сургуулиудтай хамтарч ажиллах тухай санамж бичигт тусгаснаараа онцлог юм.
-Энэ хүрээнд тодорхой ямар ажлуудыг хийх вэ?
-Монгол Улсын болон Олон улсын чанарын шаардлага, стандартыг дотоодын аж аухйн нэгжийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх ажлыг хийх, мэдээлэл технологийн салбарт үндэсний брэндийг дэмжин сурталчилна. Түүнчлэн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, иргэдийг бүртгэн, засварчны гэрчилгээ олгох зэрэг ажлуудыг хийх юм.