“Hero Entertainment”-ын найруулагч Б.Баатарыг Монголын рок поп, кино урлагийнхан үнэлдэг. Түүний хийсэн уран бүтээл, кино бүгд олны таашаалд нийцдэг. Түүний гэргий Ч.Ундрал найруулагч нөхрийнхөө ажилд тусалж, нүүр хувиргагч, стилистээр хүртэл ажиллахын сацуу УДЭТ-ын маркетингийн даргаар ажилладаг, гялалзуур бүсгүй.
Хосууд ганц хүүтэй бөгөөд өдгөө гурван настай. Өнөөдөр Улсын драмын эрдмийн театрт “Гэгээн муза-2011” наадмын талаар хэвлэлийн хурал хийсэн. Хэвлэлийн хуралд жүжигчин Ч.Ундрал бяцхан “Баатар”-ыг дагуулан ирэв. Аавыгаа “copy”-дчихсон гэмээр бяцхан хүү гэрэл зурагчдын дуранд өртлөө.
А.Зул