УИХ-ын гишүүн Р.Гончигдорж “Тодорхой хууль дүрмүүдээр нууцлагдах ёстой, цэргийн удирдлага, зарим улс оронтой холбоотой асуудлыг сайд Ж.Энхбаяр олон нийтэд дэлгэж, ялангуяа хөрш орнуудтай харилцах харилцаанд эмзэг байдлаар туссан байх магадлалтай тул огцруулах асуудлын нэг нь бодитой үндэслэл болсон” гэлээ.
УИХ-ын гишүүн З.Энхболд “Нэг сайд өөрчлөгдөнгүүт бодлого өөрчлөгдөж болохгүй. Ингэснээр Батлан хамгаалах салбарт 1990 оноос хойш явсан өөрчлөлтийг үгүйсгэсэн, энэ нь улмаар даамжирч төрийн нууц задруулсан хэрэг болж хувирч байна. Ж.Энхбаярыг өнөөдөр чөлөөлөхгүй бол цаашид төрийн ямар нууц задрахыг хэлж мэдэхгүй нь. Хэрвээ ийм шийдвэр гаргахгүй бол цаашид Зэвсэгт хүчин бэлэн биш байгаа, мөн зэвсэг техникээр хангах тухай яриа намжихгүй нь. Тийм учраас энэ хүүхдээ хэрэгт орчихоогүй дээр нь МАН-ын бүлэг сайдаа огцруулах шийдвэрийг гаргах байх. Хоёр гишүүний үндэслэл хангалттай, дээр нь улсын нууц задруулсан үндэслэл гарч ирж байгаа” гэлээ.