
Шалгалтын үеэр хадгалалтын горим зөрчигдөж, чанараа алдсан, баталгаагүй 138 нэр төрлийн 3477 ширхэг, 64.1 кг, 2.4 сая төгрөгийн үнэ бүхий зүйл хураан авч, Засгийн газрын 131 дүгээр тогтоолын дагуу устгажээ. Мөн зөрчил гаргасан долоон аж ахуйн нэгжид 950 мянга, нэг албан тушаалтанд 20 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Уг шалгалтын явцад илэрсэн хадгалалтын хугацаа хэтэрсэн, чанараа алдсан бүтээгдэхүүний тоо хэмжээг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 1.5 саяар буюу 38 хувиар багасчээ.