Ингэснээр Монгол хүн анх удаа ОУОХ-ны комиссын гишүүнээр сонгогдож байгаа бөгөөд олимпийн нэрт зүтгэлтэн Шагдаржавын Магван 1977-2007 онд ОУОХ-ны гишүүнээр, 2007 оноос ОУОХ-ны хүндэт гишүүнийг сонгуулийг хашиж явна. Сонирхолтой нь Ш.Магван өвөө 50 настайдаа анх ОУОХ-ны сонгууль хүлээсэн бол түүний араас замнагч ОТО мөн л 50 насны босгон дээр ОУОХ-ны албанд хүчин зүтгэх болов.
Жүгдэрийн Отгонцагаан. 1962 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. Хятад судлаач, спортын сэтгүүлч мэргэжилтэй. 1990 оноос “Монголын спорт” сонинд сэтгүүлч, МҮОХ-ны гадаад харилцааны референт, пресс-атташе, 2004 оноос МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж буй. Азийн Олимпийн Зөвлөлийн Ерөнхийлөгчийн зөвлөх, Зүүн Азийн наадмын Холбоо /ЕАGА/-гүйцэтгэх хорооны гишүүн. 1990 онд Монголын спортын сэтгүүлчдийн холбоог үүсгэн байгуулсан бөгөөд 1990 оноос генсек, 2005 оноос ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Азийн Спортын Сэтгүүлчдийн Холбооны /ASPU/ гүйцэтгэх зөвлөлийн гишүүн.