Хуульчид шүүхийн шинэчлэлтэй танилцав

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Хуульчид шүүхийн шинэчлэлтэй танилцав

“Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдөр Хан-Уул дүүргийн хуулийн байгууллагын ажилтнууд нэгдсэн зөвлөгөөн хийлээ. Уг зөвлөлгөөнийг орон нутагт зохион байгуулж дууссан бөгөөд нийслэлийн бүх дүүрэгт зохион байгуулах ажээ. Хуулийн байгууллагын ажилтнууд шүүхийн шинэчлэлтэй танилцсанаар хуулийг нэг мөр ойлгох, нэгдсэн нэг зорилготой болж хамтран ажиллахад тус дөхөм болно гэж Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг онцоллоо. Энэ үеэр тэд  бэрхшээлээ хамтран ярилцаж, хэрхэн шийдвэрлэх арга замын талаар ярилцсан юм. Нийт шүүхийн дотроос нийслэлийн шүүхүүд хамгийн ачаалалтай ажилладаг байна. Хан-Уул дүүргийн шүүхийн нэг шүүгч иргэний 300 хэрэг, эрүүгийн 80-100 хэргийг дангаараа шийдвэрлэдэг нь хамгийн их ачаалалтайд тооцогддог байна. 

З.Оргил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж