УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах тухай УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Э.Бат-Үүл нараас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг хэлэлцэж байгаад түр завсарлалаа. Ээлжит бус хуралдаан 15.30 цагт үргэлжилж, дээрх асуудлын хүрээнд гишүүдийн саналыг сонсч, улмаар санал хураалт явуулснаар сайд Ж.Энхбаярыг огцруулах эсэх тухай асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.
Г.Дарь