“Зоос”-ын удирдлагуудыг шүүх хурал хаалттай эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

“Зоос”-ын удирдлагуудыг шүүх хурал хаалттай эхэллээ

“Зоос” банкны 113 дугаар салбарын захирал Ж.Алтанцаг болон Гадаад дахь төлбөр, тооцоо хариуцсан санхүүгийн албаны ерөнхий дарга Н.Сэлэнгэ нарыг шүүх хурал өнөөдөр 14.00 цагт Чингэлтэй дүүргийн шүүхэд хаалттай эхэллээ. Тэдэнд  холбогдох банкны хууль тогтоомж зөрчсөн, хуурамч бичиг баримт ашиглаж, иргэдэд их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийн зүйлчлэл нь нууцад хамаарахгүй. Гэвч тодорхойгүй шалтгаанаар шүүх хурлыг хаалттай эхлүүллээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн 156. 3  буюу банкны тухай хууль тогтоомж  зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан, 233.2-т зааснаар буюу хуурамч баримт бичиг ашиглаж аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд үлэмж хэмжээний хохирол учруулсан, энэ хэргийг байнга үйлдсэн гэх үндэслэлээр буруутгаж байгаа.

Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол  эд хөрөнгийг хурааж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавин нэгээс таван зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл  5-8  жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Шүүх хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Насанбат, шүүгдэгч нарын өмгөөлөгч оролцож байна.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж