
Өмнөговийн Овооттолгойн уурхайд үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” компанийн нүүрс баяжуулах үйлдвэрийн нэгдүгээр үе шатны барилгын ажил дуусч, Улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болжээ. Баяжуулах үйлдвэр нь энэ онд бүрэн ашиглалтад орох бөгөөд жилд 8-9 сая тонн сайн чанарын чулуун нүүрсний баяжмал, 0.55 сая тонн завсрын бүтээгдэхүүн гаргах аж. Нийт 130 тэрбум төгрөгийн өртгөөр босох Овооттолгойн баяжуулах үйлдвэр ус ашиглахгүй, хуурай аргаар нүүрсийг баяжуулахаараа онцлог юм байна. Баяжуулсан, бага үнслэгтэй нүүрс хэрэглэснээр нүүрсний хаягдлын хэмжээ буурч, тоног төхөөрөмжийн элэгдэл багасдагаас гадна органик биш хүхрийн агуулгыг бууруулснаар агаарт хаягдах хүхрийн ислийн хэмжээ багасдаг сайн талтай юм. Мөн үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнд үүсэх тоосонцрын хэмжээ мэдэгдэхүйц буурдаг байна.
О.Хос
www.mongolianminingjournal.com
www.journalism.mn