Дэмжигчээр Эрдэс баялаг, эрчим хүчний яам болон “Бизнес консул” ажиллаж байна.
Хурлаар хэлэлцэх үндсэн асуудлын нэг нь, Тавантолгой, Оюутолгой, Эрдэнэт, Сайншандын Аж үйлдвэрийн парк зэрэг үндэсний хэмжээний бүтээн байгуулалтыг даган “ханган нийлүүлэлтийн” хэмээх цоо шинэ хөгжлийн салбар үүсч байна. Харин үүнд Монголын компаниуд болон үйлдвэрлэгчид хэрхэн зохицож ажиллах вэ? Нэг ёсондоо гадны хөрөнгө оруулалттай компаниудын шаардлагад үндэсний компаниуд хэрхэн зохицох, нөгөө талаас уул уурхайн компаниуд үндэсний компаниудыг дэмжих гэсэн хоёр талын харилцан буултыг хэлэлцэх юм байна. Мөн үндэсний ханган нийлүүлэгч үйлдвэрлэгчийг төрөөс дэмжих урт хугацааны бодлогыг тодорхойлох асуудалд ч зорилгоо чиглүүлэх аж.
Энэ удаагийн форум нь Үндэсний үйлдвэрлэл-Тогтвортой хөгжил уриан дор явагдах бөгөөд дараах хэд хэдэн зорилгын хүрээнд зохиогдох юм. Үүнд: Улс орны нийгэм эдийн засагт оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, байгаль орчинд ээлтэй технологи, бүтээгдэхүүнийг түгээн дэлгэрүүлэх, ханган нийлүүлэгч болоод уул уурхайн хоорондын бизнесийн уялдаа холбоог нэмэгдүүлэх зэрэг асуудлууд багтаж байна.
Г.Батболд