Америкийн Кока-Кола, Пэпси үйлдвэрлэгчид ундааны шошго дээр хорт хавдраас сэргийлсэн бичиг наахгүйн тулд Калифорни мужийн хуулийн дагуу ундааны найрлагыг өөрчлөх гэж байна. Шинэ жорын дагуу хорт хавдар үүсгэгч бодисын жагсаалтад бичигдсэн карамель амт оруулагч метилимидазол- 4-ийн хэмжээг бууруулах гэнэ. Кока-кола, Пэпси үйлдвэрлэгчид шинэ жор бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг улам нэмэгдүүлнэ гэж үзэж байгаа гэнэ. Кока-кола компанийн төлөөлөгч Диана Гарза “Ассошиэтед пресс” агентлагт мэдээлэхдээ “Бүтээгдэхүүний найрлагад өөрчлөлт оруулсан нь хэрэглэгчдийн эрүүл мэндэд ямар ч эрсдэлгүй. Тиймээс бид шинжлэх ухааны үндэслэлгүй анхааруулгыг шошго дээр наахгүй” гэжээ. Кока-кола, Пэпси ундаанд карамель амт оруулагч химийн бодис хорт хавдар үүсгэдгийг хулгана дээр явуулсан судалгаа харуулсан билээ. Гэвч Америкийн ундаа үйлдвэрчлэгчдийн холбооноос кола ундаа хүний эрүүл мэндэд хортойг тогтоох нотлох баримт байхгүй гэж үзсэн юм.
Н.Энх