Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг захирсаар ирсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Эрчүүд яагаад эмэгтэйчүүдийг захирсаар ирсэн бэ?

Төрөлтийг хязгаарлах боломжтой болсон тэр цаг үе хүртэл маш энгийн хуулинд хүмүүс захирагдаж байсан юм. Энэ  бол эрэгтэй хүн төрдөггүй, эмэгтэй хүн л төрдөг гэсэн маш энгийн хууль байв. Адам Эва хоёр ан агнаж амьдардаг байв. Харин Эва Адамаас хүүхэдтэй болчихвол адил тэгш байдаг байдал нь үгүй болно гэж боддог байв. Учир нь тэр давхар биетэй болбол одоогийнхтой адилгүй болох бөгөөд удалгүй хүүхэд нь төрөхөөр асарч халамжлах хэрэгтэй болж, урьдын адил гадагш гарч, Жактай хамт идэх юм олж ирдэг үе нь өнгөрнө. Хэсэг хугацаа өнгөрөхөд тэд 3-4 хүүхэдтэй болж, тэднийгээ хүмүүжүүлж, асрах хэрэгтэй болсноор Эва Адамаас бүх талаараа, бүрэн хамааралтай хүн болж хувирна.
Харин Адам болон түүний нөхөд ан авлаж, хоол хүнс олж ирдэг болсноор эмэгтэйчүүдээс илүү эрх мэдэлтэй болж хамгийн их идэх юм олж ирсэн нь эрх мэдэлтэй, хамгийн хүчирхэг  болно. Хэрвээ Эва тэдэнтэй эелдэг харьцаж, тэдний тогтоосон дүрэм журмыг дагахгүй бол түүнд ямар ч зам байхгүй болно. Ийм л энгийн мөртлөө хатуу дүрэм. Чухам ийм учраас зарим эрчүүд эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр хийж, мөнгө олоход дургүйцдэг ажээ. Мэдээж цаг үе өөрчлөгдөж эрчүүд амиа тэжээхийн тулд ан авлах хэрэггүй болсон хэдий ч эмэгтэйчүүд гэртээ үлдэж, үр хүүхдээ асардаг явдал хэвээрээ байна. Эрчүүдийн гарт эдийн засгийн эрх мэдэл байдаг учраас эмэгтэйчүүд бас л тэдний эрхэнд байсаар байна.

Эрчүүд ямар учраас эмэгтэйчүүдийг захирч байдаг вэ? гэдэг асуудлыг сэтгэлзүйн үүднээс тайлбарлах нь

Таныг ихэд гомдоож байгаа тэр л эр хүн дотроо танд атаархаж байдаг гэвэл  та итгэж байна уу? Олон эрчүүд эмэгтэйчүүдийн бүтээлч, зоримог чанарт нь атаархаж, дотроо айн бухимдаж байдаг учир үүнийгээ нуухын тулд  эмэгтэй хүнийг захирахыг хүсдэг  аж. Эмэгтэй хүний физиологийн онцлог нь эр хүнд байдаггүй, зарим тохиолдолд эрчүүдийн ойлгож ч чадахгүй тийм зөн совин, билгийн ухаан, зоримог шийдэмгийн зан чанарыг эмэгтэй хүнд бий болгодог нь эрчүүдэд эмэгтэйчүүдийг эзэмдэж, эрхэндээ оруулах хүслийг төрүүлдэг байна.
Ээжийнхээ хараа хяналтаас гарах гэсэн багых нь хүсэл нь эрчүүдийг өөрийн эрхгүй эсрэг хүйсийнхнээ захирах хүсэлд автуулж байдаг хэмээн эр хүйстний захиран эзэмдэх хүсэл эрмэлзлийг одоогийн судлаачид тайлбарлаж байгаа билээ. Учир нь ээж нь жаал хүүгийн хувьд  анхны үлгэр дууриал үзүүлэгч, хамгийн дотно харилцагч байж, жаал хүү ээжийн тусламжгүйгээр  ямар нэг зүйл хийхийг хүсэх тэр мөч хүртэл ээжээрээ буюу бүсгүй хүнээр бүхнийг төсөөлж байдаг. Харин жаал хүүгийн бэлгийн бойжилтын үед ээж нь түүнийг үнсэх, биед нь хүрэхэд дургүйцэн, тэр ч байтугай өөрийгөө жинхэнэ эр хүн гэж төсөөлж, ээждээ дургүйцэлээ илэрхийлдэг болно. “Ээж болох нөхөн үржихүй” номын зохиолч Нанси Чудороу энэ тухай :
“Жаал хүү ээжээсээ бүрэн хамааралтай болохоо, түүнд хичнээн дасал болсноо хүчээр үгүйсгэж, ээжээсээ хараат бус байхыг дотроо хүсэж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж