Архангайн “Бүтээлч бүсгүйчүүд” уулзав

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Архангайн “Бүтээлч бүсгүйчүүд” уулзав

Архангай аймгийн МАН-ын хороо, Нийгмийн ардчилал Монголын оюутны холбоо хамтран Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан намын гишүүн эмэгтэйчүүддээ зориулсан “БҮТЭЭЛЧ БҮСГҮЙЧҮҮД БИДНИЙ БАХАРХАЛ” үдшийн цэнгүүнийг зохион байгууллаа.

“Монгол Улсын түүхэнд болон улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын түүхэнд эмэгтэйчүүд маань томоохон хувь нэмэр оруулсан гэдгийг бүгд мэднэ. Тэдний гавьяаг мартах ёсгүй” хэмээн аймгийн МАН-ын дэд дарга Д.Болормаа хэлсэн үгэндээ онцоллоо.

“Бүтээлч бүсгүйчүүд бидний бахархал” үдшийн цэнгүүнд Нийгмийн Ардчилал Монголын Оюутны холбооны залуус урлагийн тоглолт сонирхуулж, азтан шалгарууллаа. Нийт 9 азтан тодорч, гарын бэлэг гардаж авсан бол Монгол Ардын Намын Ахмад зүтгэлтэн, Хүндэт тэмдэг, Эх орны төлөө медаль, МАН-ын Тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагналын хур бууж, 30 гаруй бүтээлч эмэгтэйчүүд хөдөлмөрөө үнэлүүллээ.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж