Жүдо бөхийн спорттой амьдралынхаа 40 гаруй жилийг холбож яваа Ч.Насантогтох багш болон түүний ууган шавь нарын нэг, одоогийн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нар өчигдөр Спортын төв ордонд уулзалдав. Франц, Монголын шигшээ багийн халз барилдааны үеэр хүндтэй зочдын эгнээнд заларсан энэ хоёр эрхэм Монголын жүдогийн спортод байгуулсан гавьяа, гүйцэтгэсэн үүрэг арвинтай билээ.
Монголын спортын түүхэнд дасгалжуулагч хүн Хөдөлмөрийн баатар болсон тохиолдлын анхдагч болсон Ч.Насантогтох багш Монголын жүдочдыг сургасан шиг сургаж, түүний гараас олимпийн анхны аварга Н.Түвшинбаяр, дэлхийн аварга Х.Цагаанбаатар, Гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од, М.Бундмаа гээд олон анхдагч, шилдгүүд төрсөн. Харин “Женко” Х.Баттулга Жүдо бөхийн холбоог шинэ менежментээр удирдаж, шинэ төвшинд хүргэсэн гэдгийг үе үеийн жүдочид, энэ спортод элэгтэй хэн бүхэн хүлээн зөвшөөрдөг билээ.
Багш, шавь хоёрын хүүрнэлдэж суугаа дүр зураг манай гэрэл зурагчны дуран авайнд ийн буужээ.
Т.Маша