Хэдэн насанд хямардаг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.05-нд нийтлэгдсэн

Хэдэн насанд хямардаг вэ?

Гэр бүл дэх харьцааны хямрал тодорхой үе шаттайгаар явагддаг байна.

Нэг дэх хямралын үе  /20-22 нас /

Гэр бүл болон эхнэр, нөхрийн  талаархи төгс төгөлдөр, романтик төсөөлөл, “нуран унах ”үе. Бодит байдалтай гүүр тулгарна.

Хоёр дах хямралын үе  /24-26 нас/

Залуу хүмүүсийн ажил амьдралын оргил үе. Далайцтай шийдвэр гаргах нас. Хэдэн хүүхэдтэй болох, албан тушаал ахих, ажил төрлөө сайжруулах, гэр бүлийн хэтийн төлөвлөлт зэрэг хамтдаа шийдвэрлэх олон асуудал гарч ирдэг. Үүн дээр үл ойлголцол, маргаан зөрчил мэдээж гарна. Буулт хийх, уян хатан, хүлээцтэй зан эхнэр нөхрийн хэн хэнд дутагдаж магад.

Гурав дах хямралын үе  /30-33 нас/

Сексийн тал дээр ч хямралтай үе. Эмэгтэйчүүдийн сексийн идэвх оргилдоо хүрэхэд эрчүүдийнх жаахан буурна. Энэ насанд эрчүүд нийгэмд эзлэх байр сууриа тодорхойлж, албан тушаал ахиж дэвшихэд илүү анхаардаг тул сексийн асуудал хоёрт тавигдана. Эмэгтэйчүүд сексийн хэрэгцээгээ хангах хамтрагч хүсдэг болох нь цөөнгүй. Гэр бүлийн хямрал зайлшгүй бий болно.

Дөрөв дэх хямралын үе  /37-40 нас/

Ухаарал хайрладаг нас. Хүн туулсан амьдралдаа дүгнэлт хийдэг. Гэр бүлийн хосууд бие биенээсээ залхаж  “тусгаар” байхыг эрхэмлэдэг. Хэдийгээр салж сарнихгүй ч дотно харьцаа хөрж эхэлдэг.

Тав дахь хямралын үе  /44-50нас/

Хүүхдүүд том болж биеэ даан тусдаа гарах үе. Халамжилж, сургах боломжоо алдсан хосуудын амьдралд утга учир байхгүй мэт санагдах үе.

Зургаа дахь хямралын үе  /50-65 нас /

“Үлдсэн амьдрал үхэлд ойртуулж байна” гэсэн хамгийн буруу дүгнэлт хийдэг. Ингэснээр амьдралын эрч хүчээ алдах, ойр дотны хүмүүсээс хэтэрсэн анхаарал, халамж шаардах, өвчин зовиураа өсгөж ярих, байнга гомдоллох зэрэг сэтгэл санааны гүнзгий хямралд орох нь бий. Энэ бүхэнд юун түрүүн хань ижил нь шаналдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж