Хөвсгөл аймаг нөөцийн мах нийлүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Хөвсгөл аймаг нөөцийн мах нийлүүлж эхэллээ

Махны үйлдвэрүүд энэ жил нөөцийг махыг хангалттай бэлтгэж чадаагүйгээс  нийлүүлэлт нь тасрахад хүрсэн. Үүнтэй холбоотойгоор, Засгийн газраас ажлын хэсэг гарч аймгуудаас шинээр нөөцийн мах бэлтгэх үүрэг өгч, санхүүгийн асуудлыг шийдсэн. Энэ дагуу нийслэлийн холбогдох албаныхан аймгийн төвүүдэд ажиллаж байгаа ажээ. Нийслэлийн хаврын хэрэгцээнд зориулж сард 3000 тонн, өдөрт дунджаар 100 тонн мах худалдах шаардлагатай байгаа. Нийтдээ нэмж арван мянган тонн мах бэлтгэнэ гэсэн үг. Эхний ээлжийн худалдах нөөцийн махыг Хөвсгөл аймгаас Улаанбаатар руу өчигдрөөс нийлүүлж эхэлсэн талаар хотын захиргаанаас мэдээллээ. Бусад аймгууд махаа шат дараатайгаар нийлүүлэх аж.

Д.Жаргалсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж