Хавдартай
тэмцэх үндэсний хөтөлбөр, Дархлаажуулалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд
Монголын мянганы сорилтын сангийн санаачлага, санхүүгийн дэмжлэгтэйгээр
“Хүний хөхөнцөр вирус”-ийн халдвараас сэргийлэх вакциныг
дархлаажуулалтанд шинээр нэвтрүүлэхээр болсон. Учир нь сүүлийн жилүүдэд
умайн хүзүүний хорт хавдар эмэгтэйчүүдэд тохиолддог хорт хавдрын дотор
II дугаарт, нас баралтын IV дүгээрт орж байгаа аж.

Дархлаажуулалтын
эхний тунг энэ сарын 12-16-нд, хоёрдахь тунг ирэх тавдугаар сарын 20-25
нд, гуравдахь тунг есдүгээр сарын 10-14 нд тус тус хийхээр төлөвлөжээ.
Энэ вакциныг булчинд тарьж хэрэглэх бөгөөд товлогдсон аймаг хотод
амьдардаг бүх охидыг сайн дурын үндсэн дээр дархлаажуулах юм байна.
Умайн
хүзүүний хорт хавдрын өвчлөлийн байдлыг харгалзан эхний ээлжинд
Сэлэнгэ, Өмнөговь аймаг, нийслэлийн Баянгол, Багануур дүүргийн 11-15
насны, 14491 охидыг сонгон дархлаажуулахаар бэлтгэсэн байна. Цаашид
дээрх насны бүх охидыг бүрэн хамруулан урьдчилан сэргийлж, дархлаажуулах
зорилготой ажээ.
Д.Жаргалсүрэн