Зураач, уран барималч Кевин Айрис сүүлийн 23 жилийг урлаг, төмөр утас, байгаль эх гуравт зориулжээ. Энэ гурван хүсэл сонирхлоо нэгтгэснээр тэрээр ер бусын гоёмсог хөнгөн цагаан баримал бүтээдэг юм. Үүнд нь, ширээн дээр тавьдаг бонсайгаас авахуулаад босоо хүний дайтай аварга том далдуу мод хүртэлх янз бүрийн хэмжээ, төрөл зүйлийн моднууд багтаж байна.
Хамгийн жижиг навч, хамгийн өчүүхэн мөчрийг хүртэл гаргасан ер бусын нарийн хийцтэй энэ урлагийн бүтээлийг арай өөр өнцгөөс харахаас өөр аргагүй. Бараг л мөнгөөр будсан жинхэнэ мод гэлтэй. Цэцэг урлаачид ч юм уу, эсвэл ургамал судлаачдын нөр их хөдөлмөрөөр бүтээж ургуулсан жинхэнэ бонсай, чимэглэлийн модтой андуурмаар. Гэхдээ бүтээлд сайн ойртоод харвал дээрх андуурал өчүүхэн утаснууд болон бут үсрэнэ. Энэ нь харин Кевиний бүтээлийн үнэ цэнэ, ач холбогдлыг улам л нэмэх юм даа.
Эхлээд бүтээлч маань төмөр утсан баримлыг зүгээр л зугаагаа гаргаж хийж, арай гайгүй болсныг нь найзууддаа дурсгадаг байжээ. Төрсөн гэрт нь түүний анхны мод болон түүдээ бэлэглэсэн бүтээл нь байдаг. Мэдэж авьяас, ухаанаар урласан эдгээр бүтээл жинхэнэ урлагийн хорхойтнуудын анхаарлаас гадуур үлдэж чадаагүй байна. Удалгүй Айрис хөнгөн цагаан утсан ургамлын захиалгыг бөөн бөөнөөр нь хүлээн авах болсон байна. Энд онцлоход, барималч маань бүтээлээ давтдаггүй бөгөөд мод бүхэн ганц хувь л байдаг.
Мэдээж, гоёл чимэглэлийн энэ бүтээлийг амьдралын боломжтой хүн л авч чадна. Ийм модны үнэ 1500 доллараас эхлэх бөгөөд заримдаа 7000 хүрэх тохиолдол байдаг байна.
Эх сурвалж: odditycentral.com