Үүнд, гуравдугаар сарын 12-нд “Нийгэмд стандартын гүйцэтгэх үүрэг, нөлөө”, 13-нд “Техникийн зохицуулалт”, 14-нд “Стандарт, техникийн зохицуулалтын баримт бичгийг тухайлсан салбарт хэрхэн боловсруулж, хэрэгжүүлэх тухай /Дэд бүтцийн салбар/” сэдвүүдээр Канадын Стандартчиллын зөвлөлийн холбогдох мэргэжилтэн, экспертүүд арга зүйн заавар, практик зөвлөмж өгч, семинар зохион байгуулах юм байна.
Семинарт стандартчиллын мэргэжилтнүүдээс гадна үндэсний стандартчиллын үйл ажиллагаанд оролцдог салбарын яамд, агентлаг, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож, дэлхий нийтийн чиг хандлага, нийгэм, эдийн засгийн өнөөгийн хөгжлийн хурдац, шаардлагад нийцүүлэн стандартчиллын ажлын үр дүнг дээшлүүлэх талаар хэлэлцүүлэг зохион байгуулах юм байна. Дээрх арга хэмжээний үеэр стандартчиллын ажлын чиглэлээр цаашид канадуудтай хамтран ажиллах боломжийг судлах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам зэрэг төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөлтэй санал солилцох ярилцлага зохион байгуулах ажээ.