“Болор цом”-ын эзэн бүсгүйчүүд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан гуравдугаар сарын 7-нд Монголын хүүхдийн номын ордонд өсвөрийн уншигч хүүхдүүдтэй уулзалт зохион байгуулжээ. Энэхүү уулзалтыг өсвөр үеийнхнийг номонд дуртай болгохын зэрэгцээ яруу найрагт элэгтэй болгох үүднээс ийн зохион байгуулжээ.
Чөлөөт уулзалтад “Болор цом”-ын эзэн Б.Ичинхорлоо, Г.Мөнхцэцэг болон яруу найрагч Б.Болорцэрэн, Б.Чулуунчимэг, Б.Жавзандулам нарын найрагчид оролцсон юм. Тэд сурагч, оюутан ахуй цагаа дурсан чөлөөт ярилцлага хийж, шүлэг, найргаасаа толилуулсан байна.
Ч.Болор