
Уг шуурганы улмаас хиймэл дагуул, нисэх онгоцны нислэгийн чиглэл өөрчлөгдөх, компьютер, гар утасны үйлчилгээнд ч доголдол гарч болзошгүй хэмээн анхааруулж байсан нь тайван өнгөрчээ. Соронзон шуурга хараахан татраагүй байгаа ч хамгийн аюултай үед ард хоцорсныг эрдэмтэд хэлсэн байна.
Нарны дэлбэрэлтээс цэнэгжсэн соронзон шуурга өнөөдрийн турш дэлхийг үргэлжлүүлэн “балбах” юм. Шуурганы хурд 1,3 мянган км секунд хүрч буй аж. Судлаачдын тэмдэглэснээр энэ удаагийн соронзон шуурга наран дээр хүчтэй хоёр дэлбэрэлт болсны дараа эхэлжээ. Сүүлийн таван жилийн хугацаанд хамгийн хүчтэй шуурга болж буйг ч тэмдэглэсэн байна.
Ирэх 2013-2014 оны орчимд нарны идэвхжлийн оргил үе болох юм байна. Хамгийн хүчтэй соронзон шуурга 1859 онд тэмдэглэгдсэн бөгөөд түүний улмаас Европ, Хойд Америк даяар холбооны систем доголдож байжээ.