Хьюстон бүх хөрөнгөө охиндоо гэрээсэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Хьюстон бүх хөрөнгөө охиндоо гэрээсэлжээ

Дуучин Уитни Хьюстон өөрийн цорын ганц хүүхэд болох Бобби Кристина охиндоо бүх хөрөнгөө гэрээслэн үлдээжээ. Хувцас хунар, гоёл чимэглэл, машин, тавилга сэлтээс өгсүүлээд бүгдийг тэр зөвхөн охиндоо үлдээхийг хүссэн байна.

Гэрээслэл ёсоор түүний мөнгийг хадгалан Кристина охинд зохих журмын дагуу өгөх хүнээр Хьюстоны хадам эгч болон менежер нар нь томилогдов. Кристина 21 хүрээд тодорхой хэмжээний мөнгө авна. 25 хүрэхээрээ мөнгөний нэлээд хувийг, харин 30 нас хүрээд үлдсэн мөнгийг хүлээж авах гэнэ. Тэр болтол итгэмжлэгдсэн дээрх хүмүүс охины сургалтын зардал, байрны мөнгө зэргийг өгч байх юм.

Энэхүү гэрээслэл дээр Хьюстон охиноо төрөхөөс нэг сарын өмнө буюу 1993 оны хоёрдугаар сарын 3-нд гарын үсэг зуржээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж