Сайдын гэргий коктейл үдэшлэг зохион байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Сайдын гэргий коктейл үдэшлэг зохион байгуулав

Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын гэргий Г.Отгонгэрэл Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан Улаанбаатар хотод суугаа гадаадын дипломат, төлөөлөгчдийн газар болон олон улсын байгууллагын тэргүүн нарын гэргий нарт зориулж, баярын өмнөх өдөр буюу гуравдугаар сарын 7-нд Улсын драмын эрдмийн театрт “Монгол ёс заншил” урлагийн тоглолт, коктейл үдэшлэг зохион байгуулжээ. Арга хэмжээг нээж хатагтай Г.Отгонгэрэл үг хэлсэн бөгөөд тус үдэшлэг, арга хэмжээнд Улаанбаатар хотод суугаа дипломатчид, олон улсын байгууллагын тэргүүн нарын гэргий нар болон ГХЯ-ны эмэгтэй дипломат ажилтнууд оролцжээ хэмээн Гадаад харилцааны яамны Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж