Монгол Улсаас төрсөн анхны олимпийн аварга гэх мөнхийн хүндэтгэлийн эзэн болсон Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр өчигдөр ууган хүүгийн хамт Спортын төв ордонд өнжив. Монголын жүдо бөхийн шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр манай улсаад ирээд буй Франц болон Монголын жүдочдын халз барилдаан өчигдөр болсон юм. Монголын багийн ялалтаар өндөрлөсөн тус барилдаан дан эрэгтэй жүдочдын дунд өрнөсөн. Хэдийгээр Монголын багаас Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар нар, ОУХМ С.Ням-Очир гээд шилдгүүд барилдаагүй ч тэд бүгд шигшээ багаа дэмжиж, зрителийн суудлаас барилдааныг үзсэн. Олимпийн аваргын тухайд барилдаан үзэхийн зэрэгцээ хүүдээ анхаарал тавих “хүндхэн даалгавар”-тай сууж байв. Дэндүү хөдөлгөөнтэй, дэггүй шар хүү үзэгчдийн анхаарлыг тэмцээнээс өөр зүгт хандуулж, бяцхан үймүүлээд амжсан шүү.
Т.МАША