Төрийн өмчит байгууллагад ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан 352 хүнд нэг удаа нөхөн төлбөр олгохоор болов. Үүнд шаардагдах 98 сая 840 мянган төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болжээ. 1990-ээд оны дунд үеэс уул уурхайн үйлдвэрүүд хувьчлагдан зарим нь дампуурснаар үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд харьяалагдах байгууллагагүй болсон. Засгийн газар үүнд дүгнэлт хийн холбогдох хуулийн заалтыг үндэслэж өнгөрсөн онд 1731 уурхайчинд 486 сая төгрөгийн нөхөн төлбөр олгожээ.
"Улс төрийн тойм" сонин