Ерөнхийлөгч мянган ээжийн баярт оролцлоо

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мянган ээжийн баярт оролцлоо

Ерөнхийлөгч мянган ээжийн баярт оролцлоо

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зургаа дахь жилдээ өчигдөр зохион байгуулсан “Алдарт эхийн одонтой мянган ээжийн чуулган”-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцож эхчүүд, эмэгтэйчүүддээ баяр хүргэж үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Монголын нийт эмэгтэйчүүд, эхчүүд, охид бүсгүйчүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргээд Монголын нийгэмд эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудал бэрхшээлүүд болон түүнийг хэрхэн шийдэх боломжийн талаар дэлгэрэнгүй ярьлаа. Тэрээр, цаашид Монголын төрийн бодлого эмэгтэйчүүдийнхээ төлөө, тэдний өмнө тулгамдсан нийгмийн асуудлуудыг шийдэхийн төлөө байж ажил эрхлэлт, улс төрийн оролцооны тэгш боломжийн талаар амжилтад хүрч элэг бүтэн иргэний нийгмийн төлөө шийдэлд хүрэх ёстойг онцлож байв.

Дараа нь Алдарт эхийн одонтой ээжүүдийн холбооноос есөн алдартан эхийг тодруулж шагнал гардууллаа. “Оюунлаг ухаант хатан ээж” өргөмжлөлөөр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул өдгөө 84 настай Шаравын Нямбууг тодруулсан бол “Тэнгэрлиг хатан ээж” өргөмжлөлөөр Говь-алтай аймгийн Хөхморьт сумын уугуул Арилдийн Нандийхүү, “Өндөр хатан ээж” өргөмжлөлөөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын уугуул Намжилийн Ханджав, “Уран хатан ээж” өргөмжлөлөөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул Цэрэнсодномын Суурь, “Энэрэлт хатан ээж” өргөмжлөлөөр Увс аймгийн давст сумын уугуул Тогтохын Орлом, “Сүүн сэтгэлт хатан ээж” өргөмжлөлөөр завхан аймгийн Баянхайрхан сумын уугуул Мандширын Мядаг, “Буянт хатан ээж” өргөмжлөлөөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын уугуул Дамдинжавын Батхүү, “Асралт хатан ээж” өргөмжлөлөөр Архангай аймгийн Их тамир сумын уугуул Ёндонгийн Батаа-Оюун, “Ачлалт хатан ээж” өргөмжлөлөөр Баянхонгор аймгийн уугуул Сономын Уранчимэг нарыг тус тус  тодруулсан байна.

Тус арга хэмжээнд Улаанбаатар хот, 21 аймгийн Алдарт эхийн одонтой ээжүүдийн төлөөлөл болсон 1000 ээж оролцлоо.

 

Эх сурвалж: www.president.mn
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж