Цохивор хөгжмийн “Найруулга-2012” тоглолттой

Хуучирсан мэдээ: 2012.03.09-нд нийтлэгдсэн

Цохивор хөгжмийн “Найруулга-2012” тоглолттой

Хөгжим бүжгийн коллежийн цохивор хөгжмийн чуулга жил бүр “Найруулга” уран бүтээлийн тоглолтыг хийдэг билээ. Тэгвэл өнөөдөр “Найруулга-2012” цохивор хөгжмийн чуулгын тоглолт Улсы филармонид 18.45 цагаас эхлэх юм. Харин маргааш 17.45 цагт эхлэх юм. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү тоглолтоор дэлхийн болон Монголын сонгомол бүтээлүүдийг авч зөвхөн цохивор хөгжмийн чуулгад найруулан бичиж хөгжим сонирхогч, судлаач шүүмжлэгчдийн сонорыг мялаасаар ирсэн уламжлалтай. 2010 онд хөгжмийн зохиолч Л.Мөрдоржийн “Алтан Өргөө” киноны хөгжим, 2011 онд Бизе-Щедриний “Кармен” сюит, Сен-Сансын “Амьтдын багт наадам” цуврал зохиол гэх мэтээр хөгжимдөж ирсэн бол энэ жилийн гол найруулга нь Монголын хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” бүтээл юм. Тус зохиолыг Симфони найрал, Үндэсний найрал хөгжимд зориулан бичсэнээр та бид сонсч дассан бол энэ удаад сонгодог цохивор чуулга дээр хэрхэн эгшиглэхийг анх удаа сонсох болно.

Тоглолтод орсон бүтээлүүдийг ХБКоллежийн оюутан сурагчид болон, УДБЭТ, Улсын филармони, ҮДБЭЧ болон бусад хамтлагуудад хөгжимддөг цохивор хөгжимчид хамтран тоглох юм.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж