Герман улсын Дортмүнд хотод ширээний теннисний багийн ДАШТ гуравдугаар сарын 25-аас дөрөвдүгээр сарын 1-ний хооронд болох билээ. Тус тэмцээнд монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг оролцох юм.
Монголын үндэсний шигшээ багийн даргаар Ч.Амарсанаа (МШТЕНБД), багийн ахлах дасгалжуулагчаар А.Мэндбаяр (МШТХ-ны тэргүүлэгч гишүүн), ахлах дасгалжуулагчаар С.Галбадрах, туслах дасгалжуулагчаар Б.Цэрэнтогтох нар ажиллах аж. Ингээд багийн гишүүдийг танилцуулья.
Эмэгтэй баг
- ОУХМ Б.Батхишиг (МБАТ XIII их наадмын хүрэл медальт, монгол улсын зургаан удаагийн аварга)
- Спортын мастер Б.Эрдэнэсувд (МБАТ XIII их наадмын аварга)
- Спортын дэд мастер А.Анх-Эрдэнэ (МБАТ XIII их наамдын мөнгөн медальт)
- Спортын дэд мастер Б.Энхжин
Эрэгтэй баг
- ОУХМ Л. Алтантулга (МБАТ XIII их наадмын хүрэл медальт, Монгол улсын дөрвөн удаагийн аварга)
- Спортын мастер Б.Лхагвасүрэн (2004 оны монгол улсын аварга)
- Спортын дэд мастер Б.Баатарсүрэн
- Спортын дэд мастер Б.Билэгт
- Спортын дэд мастер А.Батдэлгэр
Өнгөрсөн жилийн ДАШТ-д амжилттай оролцож "D" группээс "С" групп руу шилжсэн эмэгтэй шигшээ багийн хувьд Канад, Мексик, Ирланд, Иран, Армений шигшээ багтай Group K-д оноолт таарсан байна.
Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээлэлийг ЭНД дарж үзнэ үү.
Ч.Болор